Хөдөлмөрийн баатар Д.Сумъяагийн нэрэмжит тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-11-07 18:07:47

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяагийн нэрэмжит "Аваргын гараа" өсвөр үеийн жүдо бөхийн тэмцээн энэ сарын 4-6-ны өдөр Баруунтуруун суманд боллоо.

Тэмцээний 20 гаруй жингийн аваргын төлөө 16 багийн 300 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна. Тухайлбал, хөвгүүдийн 50 кг-ын жинд Баруунтуруун сумын Б.Гантөгс, 55 кг-ын жинд Тэс сумын Б.Дарамбазар60 кг-ын жинд Тэс сумын Д.Жамсран, 66 кг-ын жинд Тэс сумын Б.Жалцан нар тус тус тэргүүлсэн байна. Харин хөвгүүдийн 73 кг-ын жинд Н.Ариун-Эрдэнэ, 81 кг-ын жинд А.Бат-Эрдэнэ, +81 кг-ын жинд Б.Амартүвшин нар аваргалсан бөгөөд эдгээр хүүхдүүд бүгд Ю.Баттогтох дасгалжуулагчтай “Улаан гутал” дэвжээнийхэн байна. 

Охидын 48 кг-ын жинд Наранбулаг сумын Д.Цэцэгсүрэн, 52 кг-ын жинд “Улаан гуталт” дэвжээний С.Номин57 кг-ын жинд Баруунтуруун сумын Б.Оюунчимэг, -63 кг-ын жинд Улаангом сумын Ахлах 5-р сургуулийн Б.Түмэндэмбэрэл, + 63 кг-ын жинд “Улаан гуталт” дэвжээний М.Долгормаа нар тэргүүлжээ.

Эрэгтэй багийн дүнгээр Б.Баттулга дасгалжуулагчтай Тэс сум, эмэгтэй багийн дүнгээр Н.Эрдэнэтогтох дасгалжуулагчтай Баруунтуруун сумын баг тамирчид тус тус аваргалсан байна.

Холбоотой мэдээ