Боксын “Увс нуур” клуб нээлтээ хийлээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-11-07 20:54:42

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Спортын ордонд боксын “Увс нуур” клубын нээлт өнөөдөр боллоо. Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр аймгийн Спортын ордон мэргэжлийн боксын иж бүрэн рингтэй болж, Увсын хүүхэд багачууд боксоор хичээллэх боломж ийнхүү нээгдлээ.

Боксын клубын нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин МУГЖ Б.Батбаатар болон МҮОНРТ-ийн Спортын сувгийн зураглаач сэтгүүлчдийн баг хүрэлцэн ирсэн байна.

Увс аймгийн хүүхэд залуучууд 2019 он гарсаар таеквондогийн төрлөөр Ази тивээс 16, Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 33 медаль хүртээд байгаа аж. Ийнхүү тулааны спортод цахиур хагалах, хүүхэд залуусын өөрийгөө хөгжүүлэх, их спортод амжилт үзүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн сайхан үйл явдал өнөөдөр Увсад болж байна.

Холбоотой мэдээ