ЕХ-ны Элчин сайд "Отгонтэнгэр" их сургуульд зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-11-08 15:27:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лаурэнцю Христеа  "Отгонтэнгэр" их сургуульд зочилж, оюутнуудад лекц уншлаа.

Тэрээр Европын холбоонд харьяалагддаг улс орнуудад хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийн тэргүүлэх чиглэл зэрэг сэдвээр мэдээлэл өгч, BREXIT-ийн талаарх санал бодлоо оюутнуудтай хуваалцав. 

Элчин сайд Траян Лаурэнцю Христеа тус сургуулийн захирал, доктор Н.Энхзаяа болон удирдлагуудтай уулзаж, сургуулийн анги танхимтай танилцаад "Отгонтэнгэр" их сургуульд хэрэгжүүлж буй Европын Холбооны санхүүжилт бүхий Erasmus+C3QA, Erasmus+Arrow төслүүдөө цаашид үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байна. 


Холбоотой мэдээ