“Хүчирхэг охид” аян Архангай аймагт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-11-11 10:16:04

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд охид, эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох гэмт хэргийн гаралт өмнөх оноос 42 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 64 хувиар тус тус өссөн байна. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймгийн Цагдаагийн газар, Насан туршийн боловсролын төв, ГБХЗХГ, Эрдэнэбулган сумын ЗДТГ, Хүний эрхийн үндэсний хороо, ХДТ зэрэг байгууллага хамтран “Хүчирхэг охид” 14 хоногийн аяныг зохион байгуулж эхлүүлжээ. Аяны нээлтэд ЕБС-ийн 250 гаруй охидыг хамруулан “Хүчирхэг охид” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулсан байна.

Зөвлөгөөний төгсгөлд хэлэлцүүлэг болж, эндээс гарсан санал санаачилга, уриалгыг аймаг орон нутгийн удирдлагууд, агентлагийн дарга нар, сумдын Засаг дарга нарт хүргүүлжээ. Уриалга, санаачилгыг өөрсдийн байгууллагын 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгаж, охид, эмэгтэйчүүд рүү чиглэсэн нөлөөллийн ажлыг зохион байгуулах албан ёсны зөвлөмж хүргэх ажээ.

Холбоотой мэдээ