Хүчтэй салхи шуурга, үер усны нөлөөгөөр унасан 20 м3 модыг цэвэрлэжээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-11-11 11:36:06

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн БОАЖГ-аас санаачлан “Хоггүй цэвэрхэн Монгол” аяны хүрээнд хойд Тамирын голын сав дагуу хүчтэй салхи шуурга, үер усны нөлөөгөөр унасан 20 м3 модыг 10 орчим албан хаагч, иргэдийн тусламжтайгаар 3 тээврийн хэрэгсэл ашиглан усны сан бүхий газраас авч зайлуулжээ.

Хойд Тамирын голын дагуу Ихтамир сумын урд талаас Тайхар чулуу хүртэлх 5 орчим км усны сан бүхий газрын улиас бургасыг цэвэрлэж, түлээнд бэлтгэн иргэдийн хэрэгцээнд үнэ төлбөргүйгээр олгосон байна. Мөн голын эрэг орчмоор үүссэн 2 тн хог хаягдлыг цэвэрлэж, сумын төвлөрсөн хогийн цэгт хаяжээ. Ингэснээр хойд Тамир голын сав дагуух навчит ой нь ойн хөнөөлт шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ усны сан бүхий газрын эрүүл ахуйг хангаж, усны урсац нэмэгджээ.

Холбоотой мэдээ