Геронтологийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-04-15 11:09:15

ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа яамны  харъяа  Геронтологийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр тус төвийн дарга С.Баярт хэлэхдээ, "Манай төв нь  Эрүүл  мэндийн сайдын  2013  оны   226  тушаалаар  52 орон тоотой баталсан ч байрны  хүрэлцээ  хангамж  дутагдалтайгаас  2016  оны байдлаар  39  ажилтантай 16 өрөөнд үйл  ажиллагаагаа  явуулж  байна. Нүд, чих, хамар, хоолой, сэтгэц, ревматологийн  төрөлжсөн мэргэжлийн эмчийн дутагдалтай байна.

Одоогоор ахмад настнуудад амбулаторийн тусламж, үйлчилгээгээр зүрх  судас, дүрс  оношилгоо, тархины  доплерографи, ясны  нягтрал тодорхойлох, бие бялдрын  цогц  үнэлгээ хийх оношилгоо, уламжлалт, сэргээн засах, хөдөлгөөн, хөдөлмөр засал эмчилгээ болон брэнд үйлчилгээ болох олон мэргэжлийн багийн эмчийн үзлэгийг гэрээр очиж үйлчилж байгаа талаар мэдээлэл өглөө.

 Геронтологийн  үндэсний  төв  нь  2005  онд  Монгол  Улсын  Засгийн  газрын  209  тоот  тогтоолоор байгуулагдан 2012  онд   Засгийн  газрын   231  тоот  тогтоолоор  үндэсний хэмжээний лавлагаа төв болж  үйл  ажиллагаа  нь  өргөжжээ. Тус төв улсын хэмжээнд настан судлалын чиглэлээр судалгаа, настнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, настны мэргэшсэн эмч, эмнэлгийн мэргэжилтэнг сургаж  бэлтгэдэг  баазын үүрэг гүйцэтгэдэг аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ