Д.Шүрэнцэцэг “Miss Auto D’Elligance 2019” миссийн тэмцээнд түрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-11-12 12:51:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австрали улсад сайн үйлсийн төлөө хандив цуглуулах зорилготой авто салбарыг сурталчилсан “Miss Auto D’Elligance 2019” тэмцээнд монгол мисс Д.Шүрэнцэцэг тэргүүн байр эзэлж,  титмийн эзэн болсон байна.

Мисс Д.Шүрэнцэцэг Австрали улсад ажиллаж, амьдардаг бөгөөд дауны синдромтой хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэхэд туслах аянд хандив цуглуулах зорилготой тэмцээнд ийнхүү амжилттай оролцжээ. Уг тэмцээн дэлхийд анх удаа онгоцны буудалд зохион байгуулагдсанаараа онцлог аж.

Д.Шүрэнцэцэг “Мисс Монголиа-2009” наадмын “Miss Global City” өргөмжлөлт, “Мисс Монголиа-2011” наадмын “Miss Model” өргөмжлөлт мисс хамгийн сүүлд “Гоёл-2019” наадмын Шилдэг фото модель”-иор шалгарч байв.

Холбоотой мэдээ