Хангай сумын цэцэрлэг гэрт үйл ажиллагаагаа явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-11-12 15:38:37

Архангай /МОНЦАМЭ/. Хангай сумын хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгыг 2018 онд улсын төсвөөс 532 сая төгрөгөөр барихаар болсон. Гэвч тендерт шалгарсан "Баян могд" ХХК одоог хүртэл барилгын ажлыг эхлүүлээгүй байна.

2019-2020 оны хичээлийн жилд тус цэцэрлэг 10 гэрт 128 хүүхэд,18 багш ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Барилгын ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй байна.

Тус цэцэрлэг нь сүүлийн 2-3 жилд соёлын төвийн хоёрдугаар давхарт импра халаалттайгаар үйл ажиллагаа явуулж байсан ба уг халаалтын систем нь зардал өндөр, бас хүүхдийн биед сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн учраас энэ хичээлийн жилд гэрт үйл ажиллагаагаа явуулахаар болжээ.

Холбоотой мэдээ