Жиү жицүгийн шилдгүүд даваа гарагт Абу Дабиг зорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-15 12:00:56

Монголын жюү жицүгийн шилдгүүд АНЭУ-ын Абу Дабид энэ сарын 19-24-нд болох "World Professional Jiu-jitsu Championship 2016" ДАШТ-д хүчээ сорино.

Энэ удаагийн ДАШТ-д Монголын зургаан тамирчин урилгаар оролцох бөгөөд тэдний зардлыг нь дэлхийн Жиү жицү бөхийн холбооноос гаргаж байгаа юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-д Б.Буяндэлгэр, 70 кг-д Б.Хулан, эрэгтэйчүүдийн 69 кг-д Б.Эрхбаяр, 85 кг-д О.Болд-Эрдэнэ, 94 кг Г.Алтанбагана, +100 кг Ө.Сугаржаргал нар ур чадвараа сорин хүч үзнэ. Манай Жиү жицүчид энэ сарын 18-нд хилийн чанадыг зорино.

Д.Өлзий

Холбоотой мэдээ