АНУ-ын пуужингийн цогцолборыг худалдан авахад бэлэн байгаагаа мэдэгджээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-11-14 07:45:47

ВАШИНГТОН. /TASS/. Хэрэв Вашингтон ашигтай нөхцөл бүрдүүлэхийг зөвшөөрвөл АНУ-ын зенитийн пуужингийн Patriot цогцолборыг худалдан авахад бэлэн байна гэдгийг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампт мэдээлсэн гэж Туркийн төрийн тэргүүн Тайип Эрдоган мэдэгджээ.


“Бид Оросын С-400 пуужингийн систем болон  Америкийн тав дахь үеийн сөнөөгч онгоц F-35-тай холбоотой асуудлын эргэн тойронд үүссэн санал зөрөлдөөнийг даван туулж чадна. Хэрэв ашигтай санал тавьбал Patriot-ийг худалдан авах хүсэлтэй байгаагаа би Ерөнхийлөгч Трампт хэллээ” гэж Эрдоган цохон тэмдэглэсэн байна.


Нийт 2.5 тэрбум ам.долларын өртөг бүхий зенитийн пуужингийн С-400 системийг Туркт нийлүүлэх гэрээ байгуулснаа ОХУ 2017 оны есдүгээр сард мэдэгдсэн билээ. Уг цогцолборыг долдугаар сарын 12-ноос нийлүүлж эхэлсэн юм. Турк улсыг  С-400 цогцолборыг худалдан авсныг АНУ болон НАТО  идэвхтэй эсэргүүцэж байгаа билээ.


Холбоотой мэдээ