Төрийн албаны ерөнхий шалгалтад 207 иргэн орохоор бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-11-14 10:47:56

Архангай /МОНЦАМЭ/. Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтад Архангай аймгийн хэмжээнд нийт 207 иргэн цахимаар бүртгүүлсэн байна.

Ерөнхий шалгалтыг 11 дүгээр сарын 16-ны 09.00 цагаас эхлүүлнэ. Дараагийн өдөр буюу 11 дүгээр сарын 16, 21-ний өдрүүдэд монгол хэл, бичиг, дүн шинжилгээ хийх чадварын шалгалтуудыг тус тус авна.

Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтад бүртгүүлсэн иргэдэд шалгалтын талаар мэдээлэл зааварчилга өгөх сургалтыг 11-р сарын 15-ны 14.00 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгуулна.

Холбоотой мэдээ