Индонезод газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-11-15 09:05:06

ЖАКАРТА. /Kyodo/. Баасан гарагийн өглөө Индонезын зүүн нутгийн Сулавеси арал дээр 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар АНУ-ын Геологийн судалгааны төв мэдээлжээ.


Сулавеси арлын зүүн хэсэгт болсон газар хөдлөлтийн голомт 45 орчим километрийн гүнд байжээ. Индонезын Байгалийн гамшгийн уршгийг арилгах хороо цунамийн түгшүүр зарласан боловч хоёр цаг гаруйн дараа цуцалсан байна.


Одоогийн байдлаар хэн нэгэн хүний амь нас эрсэдсэн мэдээлэл байхгүй байгаа бөгөөд холбогдох албаны төлөөлөгчид уг байгалийн гамшигт үзэгдэл хэр хэмжээний хохирол учруулсныг судалж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ