Төрийн албаны ерөнхий шалгалт маргааш орон даяар эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
183@montsame.mn
2019-11-15 14:50:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 16-ны өдөр Улаанбаатарын цагаар 09:00 цагт улс орон даяар нэгэн зэрэг эхэлнэ. 

Ерөнхий мэдлэгийн шалгалтыг Нийслэлд 16-17-ны өдрүүдэд, 21 аймагт 11 дүгээр сарын 16-ны өдөр, монгол хэл, бичгийн чадварын шалгалтыг нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 19-ний өдөр, дүн шинжилгээ хийх чадварыг нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 21-ний өдөр тус тус аймаг, нийслэлийн салбар комисс зохион байгуулна. Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх иргэдийн хуваарийг www.csc.gov.mn цахим хуудсанд нийтэллээ гэж Төрийн албаны зөвлөлийн олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ