Туршилтын журмаар “like”-н тоог нууцалж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-15 15:13:32

МОСКВА. /TASS/. “Instagram” нийгмийн сүлжээ туршилтын журмаар хэрэглэгчдийнхээ нийтлэлийн доорх “like”-н тоог өнгөрсөн пүрэв гарагаас эхлэн нууцлаад байна. Энэ тухай “Instagram” нийгмийн сүлжээ “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


“Өнөөдрөөс эхлэн бид туршилтын хөтөлбөрөө өргөжүүлж, туршилтыг дэлхий даяар явуулж байна. Хэрэв та туршилтад орсон бол зураг доорх “like”-н тоо болон дүрс бичлэгийг үзсэн хүний тоог дахин харахгүй” хэмээн мэдэгдэлд дурджээ.


Австрали, Бразил, Ирланд, Итали, Канад, Шинэ Зеланд, Японд өмнө нь явуулсан энэхүү туршилт нь эерэг үр дүн харуулсан болохыг мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.


“Хэрэглэгчдэд учрах дарамт шахалт хийгээд өрсөлдөх мэдрэмжийг бууруулах, илүү ойр дотныхоо хүмүүстэйгээ нягт холбоотой байх боломжийг олгохын тулд “like”-н тоог нууцлахаар шийдсэн тухай “Instagram” нийгмийн сүлжээний төлөөлөгч өмнө нь мэдэгдэж байсан юм.

Холбоотой мэдээ