Дорноговийн нийт нутгийн 31 хувьд бэлчээрийн даац хэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-11-15 16:17:54

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албанаас өнгөрсөн наймдугаар сард гаргасан судалгаагаар Дорноговийн нийт нутгийн 17 хувь нь бэлчээрийн даац хүрэлцээтэй бөгөөд нөөцтэй, 35 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 31 хувь нь  даац 1-3 дахин, 17 хувь нь 3-5 дахин хэтэрсэн гэх дүгнэлтийг гаргажээ.

Тодруулбал, Дэлгэрэх сумын Цагаан хад баг, Сайншанд сумын тавдугаар багт даац 3-5 дахин, Иххэт сумын Бүрдэнэ баг, Даланжаргалан сумын Цомог баг, Эрдэнэ, Хөвсгөл сумын төвд даац олон дахин хэтэрсэн байгаа аж.

Арваннэгдүгээр сарын 15-ны байдлаар Дорноговийн ихэнх нутаг хур тунадасгүй, цаг агаар дулаахан байгаа тул малчид отор нүүдэл хийлгүйгээр нутагтаа өвөлжиж байна.

Холбоотой мэдээ