Ирэх онд навчит ойн 13000 га-д хортон шавжтай тэмцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-11-18 11:14:33
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн БОАЖГ, Ойн анги, "Ойн судалгаа хөгжлийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрууд хамтран ойн хөнөөлт шавж, өвчний судалгааны ажлыг 2016-2019 онд нийт 2628000 га-д гүйцэтгэжээ.
Судалгааны үр дүнд ойн сан бүхий 14 суманд хөнөөлт шавжийн тархалттай 252749 га талбайг илрүүлж, 55100 га талбайд тэмцлийн ажлыг 91 хувийн техникийн ажлын үр дүнтэйгээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлсэн байна. Архангай аймагт 2018 оноос хойш тэмцлийн ажлын үр дүн, уур амьсгалын орчин нөхцөлөөс шалтгаалан ойн хөнөөлт шавж, өвчний тархалттай талбайн хэмжээ буурсан үзүүлэлттэй байна.
2020 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр томоохон голын сав дагуух навчит ойн 13000 га талбайд тэмцлийн ажлыг хийх юм.
Холбоотой мэдээ