БНСУ-ын Тэгү хотын соёлын холбоодын гишүүд Архангай аймагт зочлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-11-18 14:53:02
Архангай /МОНЦАМЭ/. БНСУ-ын Тэгү хот дахь Монгол-Солонгосын нийгэмлэгийн тэргүүн Нам Сан Дайгаар ахлуулсан тус хотын соёл урлагийн болон гэрэл зургийн холбоодын тэргүүн, гишүүд Архангай аймагт ажлын айлчлал хийж, аймгийн Засаг даргатай өнөөдөр уулзлаа.
Мөн Тэгү хотод үйл ажиллагаа явуулдаг хог боловсруулах, хуванцрын "Ворлдру" компанийн захирал Жөн Габ Ли ирсэн байлаа. Тэд аялал жуулчлал болоод хог боловсруулах үйлдвэрийн талаар ярилцаж, саналаа солилцсон. Солонгосчуудын зүгээс Тэгү хотод Архангай аймгийг сурталчлах төвийг байгуулж болох тухай санал хэллээ. Мөн хоёр орны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой ирэх 2020 оны 12-р сард тохионо. Энэ үеэр Монголд, ялангуяа Архангай аймагт авсан гэрэл зургуудаар том үзэсгэлэн гаргах гээд бэлтгэл ажилдаа орсныг дуулгасан юм.
Аймгийн Засаг даргын зүгээс гэрэл зурагчид, уран бүтээлчдийн үзэсгэлэнг БНСУ-д гаргах тал дээр хамтарч ажиллах боломжтой гэв.
Холбоотой мэдээ