Дэлүүн сум эрэн хайх, аврах бүлэгтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-18 09:56:09

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд Эрэн хайх, аврах бүлэг байгуулахаар шийдвэрлэсэн юм. Тус шийдвэрийн дагуу холбогдох бэлтгэл ажлыг хангасны үндсэнд Эрэн хайх, аврах бүлгийн үйл ажиллагааг энэ сарын 17-ны өдрөөс албан ёсоор эхлүүллээ.

Өчигдөр болсон бүлгийн нээлтийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, аймгийн Засаг дарга А.Гылымхан нар оролцлоо.

Ийнхүү Дэлүүн суманд аймгийн Онцгой байдлын газрын харьяа Эрэн хайх, аврах бүлэг байгуулснаар Дэлүүн, Булган сумын 13 мянган иргэнийг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах боломж бүрдэж байна.

Ташрамд сануулахад, өнгөрсөн зургадугаар сард тус аймгийн Цэнгэл суманд Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийг мөн байгуулж байсан юм. 

Холбоотой мэдээ