Улаанбаатарт 13-15 хэм дулаан

Монголын мэдээ | Лавлагаа
ariunzaya@montsame.mn
2015-09-22 08:18:47

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно.

Салхи төвийн нутгаар баруун өмнөөс, зүүн зүгийн нутгаар баруун хойноос,  бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр, Алтайн салбар уулсаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар 8-13 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 13-15 градус дулаан байна.Өглөө 06 цагт Улаанбаатарт: 5 градус дулаан, харьцангуй чийг 92 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд