Булган сумын хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-11-18 14:45:10

Архангай /МОНЦАМЭ/. Булган сумын хүүхдийн цэцэрлэгийн 50 ортой өргөтгөлийг улсын төсвийн 500.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Эсгэл” ХХК барьж, бүрэн ашиглалтад өглөө.

Тус цэцэрлэгийн нээлт энэ сарын 16-ны өдөр болж, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан оролцлоо. Тэрээр хүүхдийн цэцэрлэгийн тохижилтод 39 инчийн зурагтыг, мөн нэг сая төгрөгийг шийдвэрлэж өгөхөөр болов.

Энэ үеэр тус сумын сургуульд Монгол Улсын гарьд Д.Рагчаа, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нар хамтран бөхийн дэвжээ авч өгснийг хүлээлгэж өгсөн юм.  

Холбоотой мэдээ