Банкууд 45.2 мянган иргэн, аж ахуйн нэгжид 105.4 тэрбум төгрөгийн зээл олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-11-18 16:05:53

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт арилжааны дөрвөн банкны салбар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг. Монгол банкны мэдээгээр арилжааны банкууд Монгол банкнаас зузаатгалаар 22.0 тэрбум төгрөгийг авч, 31.8 тэрбум төгрөгийг гүйлгээнээс эргүүлэн татсан байна. Оны эхний 10 сард банкууд 45.2 мянган иргэн, аж ахуйн нэгжид 105.4 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

Иргэдийн хадгаламжийн үлдэгдэл өнгөрсөн оны мөн үеийнхтэй зэрэгцүүлэхэд 20.2 хувиар өсч, олгосон зээлийн хэмжээ 13.7 хувиар,  анхаарал хандуулах зээлийн хэмжээ 12.1 хувиар тус тус буурсан байна. Харин чанаргүй зээлийн хэмжээ 13.1 хувиар нэмэгдсэн байна.

Холбоотой мэдээ