“Дэвжээ” тэмцээнээр хүүхдүүдэд нөлөөллийн ажил хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-11-19 15:05:59

Архангай /МОНЦАМЭ/. “Хүчирхэг охид” аяны хүрээнд “Дэвжээ” тэмцээнийг энэ сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Охидын эрхийг хамгаалах, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг сонсож, оролцоог сайжруулах, хууль эрх зүйн мэдлэгийн түвшнийг нэмэгдүүлж хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор уг тэмцээнийг зохион байгуулсан байна.

Тэмцээнд Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гээд зургаан сургуулийн найман багийн 40 охид оролцож, мэдлэг оюунаа сорин уралдлаа. Тэргүүн байрт 1 дүгээр сургуулийн “Уран холбоо” баг, дэд байрт 3 дугаар сургуулийн “Shining stars” баг, гутгаар байрт 2 дугаар сургуулийн “Виктори” баг тус тус орж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулжээ.

“Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулсан нь хүчирхийллийн эсрэг хүүхдээр хүүхдийн хандлагад нөлөөлөх, тэд юун дээр гарц, шийдэл хайж буйг олж гаргах, тэднээр хуулийн зүйл заалтыг уншуулж, эрэл хайгуул хийж, тогтоолгох гэх зэрэг олон давуу талуудыг бий болгож байгааг зохион байгуулагчдын зүгээс хэлж байв.

Холбоотой мэдээ