Дундговь аймгийн хэмжээнд 332 тн төмс, хүнсний ногоо хураан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-11-19 17:19:39
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ХХААГ-аас гаргасан 2019 оны ургац хураалтын мэдээгээр аймгийн хэмээнд 208 тн төмс, 125 тн хүнсний ногоо, 8.7 тн жимс жимсгэнэ, 10.5 тн малын тэжээл хураан авчээ.

Тодруулбал, 21.4 га талбайд төмс, 13.3 га талбайд хүнсний ногоо, 4.5 га талбайд жимс, жимсгэнэ, 2,8 га талбайд малын тэжээл тус тус тариалсан байна.

15 сумаас Сайнцагаан сум 109.2 тн, Сайхан-Овоо сум 79.5 тн төмс, хүнсний ногоо хураан авсан нь хамгийн их ургац авсан сум болж, харин Цагаандэлгэр сум 1.4 тн, Дэлгэрхангай сум 2 тн, Дэрэн сум 2.1 тн төмс, хүнсний ногоо хураан авсан нь хамгийн бага ургац хураан авсан сум болж байна.

Харин жимс жимсгэний дийлэнхийг Сайхан-Овоо сумын тариалалт эзэлж байгаа бол малын тэжээлийг Сайнцагаан, Хулд, Говь-Угтаал, Цагаандэлгэр сум бага хэмжээгээр тариалжээ. 

Холбоотой мэдээ