Аймгийн Мэргэжлийн хяналтын газар лаборатори барилгатай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-11-20 11:49:28

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лаборатори бүхий шинэ барилгыг улсын төсвийн 1 тэрбум 312 сая төгрөгийн төсөвт өртгөөр барьж, энэ сарын 19-ний өдөр ашиглалтад орууллаа.

Лаборатори барилга ашиглалтад орсноор хүнсний худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ, эрүүл ахуй, байгаль орчин, хог хаягдлын шинжилгээт хяналтуудыг тухай бүрт хийх, төрийн албан хаагчид ая тухтай орчин нөхцөлд ажиллах боломж бүрдэж байна.

Тус байгууллага нь 1953 онд аж ахуйн аргаар барьсан сургуулийн барилгад үйл ажиллагаа явуулж иржээ. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү болон аймгийн удирдлагууд оролцсон бөгөөд лабораторийн техник хэрэгслийг сайжруулахаар 20 сая төгрөгийг ирэх оны төсөвт суулгасан болохыг энэ үеэр хэлж байв.

Холбоотой мэдээ