Хоёрдугаар цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-11-20 12:51:26

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Арвайхээр сум дахь улсын тэргүүний 2 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо. Улсын төсвийн 166 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Эрхэс импекс” ХХК барилгын ажлыг гүйцэтгэсэн юм.

50 хүүхдийн суудал, урлаг заал бүхий өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор гэр цэцэрлэгт үйл ажиллагаа явуулж байсан бүлгүүд шилжин орж,  дулаан, ая тухтай орчинд хүүхдүүдээ сурган хүмүүжүүлж эхэллээ. Тус цэцэрлэг нь 1952 оноос хойш хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааг явуулж байгаа ба энэ жил хамран сургах тойргийн буюу 4,6,10,13 дугаар багийн цэцэрлэгийн насны 280 хүүхэд хамрагдаж байна.

Ташрамд дурдахад, энэ онд Арвайхээр сумын хоёр цэцэрлэгт барилгын өргөтгөл, 150 хүүхдийн нэг цэцэрлэг шинээр ашиглалтад орсноор сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах боломж бүрдэж байгааг албаныхан хэлж байв.

 

Холбоотой мэдээ