1130 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2016-04-16 13:47:11

ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн энэ сарын 14-15-нд болсон цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас цасанд боогдсон 369 автомашины 1130 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Тахилтын даваа”, Баян багийн “Хустайн даваа”-нд цасан шуурга шуурсаны улмаас олон автомашин цасанд сууж саатсан тухай дуудлага иржээ. Үүний дагуу ОБЕГ-ын ГШУГ-ын даргаар ахлуулсан Аврах тусгай ангийн 25 албан хаагч, Дархан-Уул болон Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 46 албан хаагч, ажиллаж нийт 1077 зорчигч бүхий 348 автомашины зорчих замыг цэвэрлэсэн байна.

Мөн Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн 124- ийн давааны орчим ний 43 зорчигтой 18 автомашиныг цаснаас гаргажээ. Түүнчлэн Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багын “Ингэтийн даваа”-нд гурван автомашиныг цаснаас татан гаргасан байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ