“Жолоочийн хариуцлага” зөвлөгөөн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-11-20 21:45:26

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн хэмжээнд үйлдэгдэж буй хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгсэл ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, жолооч нарын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Жолоочийн хариуцлага” зөвлөгөөнийг 11 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгууллаа.


Зөвлөгөөнөөр эрүүл мэндийн анхны тусламжийн мэдлэг чадвар олгох, хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, гэнэтийн осол гэмтлээс урдьчилан сэргийлэх, дэмжин туслах, авран хамгаалах арга техникт сургах, анхны тусламжийн иж бүрдэл, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах талаар мэдлэг чадварыг олгосон юм.

Мөн Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас “Дураараа бишээ дүрмээрээ” аяны хүрээнд хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгсэл ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг түүнээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн холбогдох хууль дүрмийг танилцуулж аянд идэвхтэй оролцохыг уриаллаа. 

Уг зөвлөгөөнийг Говь-Алтай аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Цагдаагийн газар, гэх мэт төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран орон нутагт үйл ажиллагаагаа явуулж буй албан байгууллага аж ахуйн нэгжийн жолооч нарыг хамруулав.


Холбоотой мэдээ