Бээжингийн чиглэлд хөөрсөн онгоц 40 минутын дараа эргэн газарджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-11-21 10:52:05
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МИАТ ХК-ийн Улаанбаатар-Бээжин чиглэлийн ОМ223 дугаар аяллын нислэг өнөөдөр өглөө “Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас хөөрсөн ч 40 орчим минутын дараа эргэн газарджээ. 


Тодруулбал, агаарын хөлөгт техникийн үзлэг хийх шаардлага гарсан тул 08:01 цагт хөөрсөн онгоц 08:42-д хэвийн газардсан талаар МИАТ ХК-иас мэдээллээ. Одоогоор тус агаарын хөлөгт техникийн үзлэг хийж байгаа бөгөөд 11:00 цагт Улаанбаатараас Бээжингийн чиглэлд хөөргөхөөр төлөвлөж байна.

Холбоотой мэдээ