Гуантанамогийн шоронгоос есөн хоригдлыг суллажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын эрх баригчид Кубын Гуантанамо арал дах Америкийн Тэнгисийн цэргийн баазын шоронгоос Йемений иргэд болох есөн хоригдлыг сулласан байна. Суллагдсан хоригдлуудыг Саудын Аравийн эрх баригчид бүгдийг нь хүлээж авахыг зөвшөөрчээ. Энэ тухай АНУ-ын Батлан хамгаалах яам мэдээлсэн байна.
Тус яамны мэдээлснээр, Америкийн эрх баригчдын гаргасан дүгнэлтээр бол дээрх хүмүүс АНУ-д аюул учруулахгүй аж. Суллагдсан хоригдлуудын төрөл төрөгсөд нь Саудын Аравид байдаг бөгөөд Йеменд зэвсэгт мөргөлдөөн болж буйтай холбоотойгоор тэднийг эх оронд буцаахгүй байхаар шийджээ.
Дээрх хүмүүсийг сулласнаар одоо Гуантанамогийн шоронд 80 хүн үлдэж байгаа аж. Үлдсэн хоригдлуудын 26-г нь энэ зун багтаан суллаж магадгүй байна. Гуантанамогийн шоронд Афганистанд явуулсан терроризмтой тэмцэх ажиллагааны үеэр баривчилсан хүмүүсийг хорьдог.
Д.Жаргал