Зээлийг орон нутгийн онцлогт уялдуулж өгөхийг малчид санал болгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-04-18 09:16:32

Эрчимжсэн МАА, газар тариалангийн бүс нутаг хэмээгдэх Сэлэнгийн малчид малчдын зээлэнд нутаг орны онцлогтой уялдуулаад, зээл олгох журмаа эргэж харахыг хүсэж саналаа илэрхийлж байна.  

Аймгийн Засаг дарга Н.Бүрэнбат, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа нар энэ сарын 14-ний өдөр Шаамар суманд ажиллаж, аймгийн Засаг даргын 2012-2016 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг тус сумын иргэдэд тавилаа.

Шаамар сумынхны хувьд хаврын ид ажил өрнөж эхэлсэн байлаа. Хашаандаа ногоо тарьж амьдрал ахуйгаа залгуулдаг тус сумын иргэдийн хувьд худгийн асуудал нэлээд тулгамдсан асуудал болоод байгаа талаар 1-р багийн иргэн, өндөр настан н.Шура гуай хэлж байв. Аймгийн удирдлагууд сумын иргэдтэй уулзсаны дараа тус сумын “Охиндий” 2-р багийн Нарсан сүүл хэмээх газарт өвөлжиж байгаа малчин А.Цогбадрах гуайн хот айлд очиж, мал төллөлт, малчдын ахуй амьдралтай танилцлаа. Тэднийд ойр орчмын 10-аад малчид цугларсан байв. Одоогоор бог мал төлөөд бараг дуусч, бод малын төллөлт хараахан болоогүй байгаа аж. Малдчдын зүгээс зуны цагт сүүгээ борлуулах ажил л маш хэцүү байдаг байна. Малчин А.Цогбадрах гуайнх зуны улиралд өдөрт 100 л сүү саадаг гэнэ. Үүнийгээ борлуулж чадахгүйд хүрч, ааруул, цагаан идээ бэлтгэдэг байна. Эрчимжсэн МАА, газар тариалангийн бүс нутаг хэмээгдэх Сэлэнгийн малчдын онцлогийг харгалзаад зээл олгох журмаа эргэж харахыг санал болгож байлаа. Нэг малчин өрх 500-аас дээш малтай байж, малчны зээлэнд хамрагдах юм байна. Гэтэл зарим малчид өндөр ашиг шимтэй, эрчимжсэн цөөн тооны малтай байдаг. Гэтэл 500 хүрэхгүй байна гээд зээл олдохгүй байх жишээтэй. Энэ асуудлыг анхаарч харахыг аймгийн даргад уламжилж байсан. А.Цогбадрах малчных эрчимжсэн 500-гаад малтай бөгөөд лиммузин үүлдрийн үхэр, хангай үүлдрийн хоньтой ажээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ