Брюселльд 7000 хүн терроризмыг эсэргүүцэн жагслаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-18 10:11:03

БРЮССЕЛЬ. /ВВС/. Ням гарагт Бельгийн нийслэл Брюссельд болсон “Террор болон үзэн ядалт”-ыг эсэргүүцсэн жагсаалд наад зах нь 7000 хүн оролцжээ.

Жагсаалыг зохион байгуулагчдын зарим нь Брюсселийн нисэх онгоц болон метроны буудалд халдлага болох үеэр уг газруудад байсан хүмүүс ажээ. Уг халдлагын үеэр 32 хүн амиа алдсан билээ.

Бельгийн хэвлэлүүд жагсаал тайван болж байгаа тухай мэдээлж байна.

Уг жагсаал гуравдугаар сарын 22-нд болсон халдлагаас долоо хоногийн дараа болох ёстой байсан боловч аюулгүй байдлын үүднээс уг арга хэмжээг хойшлуулжээ.

Халдлагад амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн, түргэн тусламжийн эмч нар, нисэх онгоцны буудлын ажилтнууд болон өөр өөр шашин шүтдэг хүмүүс уг жагсаалд оролцжээ.

"Бидний нэгэн адил энгийн иргэд халдлагад өртөн амиа алдаж байгаа энэ үед бүх иргэд эв нэгдлээ илэрхийлж, халдлагыг жигшин зэвүүцэж байгаагаа илэрхийлэх хэрэгтэй" гэж уг жагсаалыг зохион байгуулагчдын нэг ярилаа.

Жагсаалд 15 мянга орчим хүн оролцоно гэж зохион байгуулагчид тооцож байсан боловч 7000 орчим хүн оролцсон байна.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ