Их Британийг ЕХ-ноос нэгдүгээр сарын 31-нд гаргахаа амлажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /BBC/. Их Британи Европын Холбооноос /ЕХ/ ирэх оны нэгдүгээр сарын 31-нд гарах болно гэж Их Британийн Ерөнхий
сайд Борис Жонсон өнгөрсөн ням гарагт мэдэгджээ.
“Brexit”-ийн гэрээг зул сарын баяраас өмнө
парламентэд өргөн барьж, улс орноо 2020 оны нэгдүгээр сарын 31-нд ЕХ-ноос гаргана
гэж Б.Жонсон Консерватив намын дэмжигчдэдээ хандан хэлсэн байна.
Их Британид
явуулсан сүүлийн үеийн санал асуулгуудын дүнгээс үзэхэд Консерватив нам хамгийн
хүчтэй сөрөг хүчин болох Лейборист намаас 10 гаруй оноогоор илүүрхжээ. Мөн “Sunday Times”
сонины судалгаанд дурдсанаар, ирэх 12 дугаар сард болох бүх нийтийн сонгуулиар
Консерватив нам олонхын суудал авах төлөвтэй байгаа ажээ.
2017 онд явуулсан өмнөх бүх
нийтийн сонгуулиар Консерватив нам кампанит ажлын эхний үе шатуудад тэргүүлж
байсан боловч олонх болж чадаагүй юм.