Сургуулийн автобусны жолооч нар сургалтад хамрагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-11-25 19:30:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын жолооч нарт сургалт зохион байгууллаа.

Нийтийн Тээврийн үйлчилгээний газрын сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.Базаррагчаа “Сургуулийн автобусны жолооч нарын хөдөлгөөний аюулгүй байдал, анхаарах асуудлууд”, нийслэлийн Боловсролын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга С.Ганчимэг “Хууль эрх зүйн орчин, бодлого зорилт”, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Э.Батбаяр “Хүүхдийн хөгжил, хүүхэд гэж хэн бэ?”, “Баянхүрээ” сургалтын төвийн захирал Х.Баянхангай “Сургуулийн автобусанд хүүхэд тээвэрлэх үеийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа” зэрэг сэдвээр илтгэл тавьсан юм.

Нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Баянхүрээ” сургалтын төвтэй хамтран зохион байгуулсан тус сургалтад  сургуулийн автобусны үйлчилгээнд ажиллаж буй 10 аж ахуйн нэгж байгууллагын 45 жолооч хамрагдлаа.

 

Холбоотой мэдээ