Олон тариаланч хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-11-26 12:29:24

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Хүн ардаа эрүүл экологийн хүнсээр хангах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж яваа Сэлэнгэ аймгийн тариаланчдын дундаас атар газар эзэмшсэний 60 жилийн ойн хүрээнд олон тариаланч хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ.

Тодруулбал Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор Монгол Улсын гавьяат механикжуулагчУлсын ургацын 6 удаагийн аваргаСэлэнгэ аймгийн Ерөө сумын Их шинэстэй ХХК-ийн захирал С.Ганболд.

Гавьяат агрономич цолоор Зүүнбүрэн сумын “Бүрэнтал” ХХК-ийн захирал Ч.Нямжав, Түшиг сумын “Бооцын тариа” ХХК-ийн зөвлөх С.Санжсүрэн.

Гавьяат механикжуулагч цолоор Мандал сумын Зүүнхараагийн сангийн аж ахуйн ахмад ажилтан С.Сүхбаатар.

Алтан гадас одонгоор Хушаат сумын “Өгөөж Мандал уул” компанийн трактор комбайнч Г.ЭнхбаярХөдөлмөрийн хүндэт медалиар Зүүнбүрэн сумын “Газар агро” компанийн трактор комбайнч Ж.Энхтүвшин нар шагнууллаа. 

Холбоотой мэдээ