Иранд "С-300” пуужингийн цогцолборыг олон нийтэд үзүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-18 11:06:23

ТЕГЕРАН. /RNA/. Өчигдөр болсон Ираны Зэвсэгт хүчний өдрийг тэмдэглэх арга хэмжээний үеэр ОХУ-аас худалдан авсан алсын тусгалтай “С-300” пуужингийн цогцолборыг олон нийтэд дэлгэн үзүүлсэн байна.

Уг систем нь баллистик болон тактикийн пуужингууд, нисэх онгоц устгах чадвартай хамгаалалтын зориулалт бүхий зэвсэг юм.

Ням гарагийн өглөө эхэлсэн Ираны Зэвсэгт хүчний өдрийг тэмдэглэх арга хэмжээнд тус улсын Ерөнхийлөгч Хассан Роухани оролцож, тус улсыг үүсгэн байгуулагч Имам Хомейнийн  бунхны өмнө болсон зэвсэгт хүчний парадыг үзэж сонирхжээ. Уг бунхан Ираны нийслэл Тегеран хотын өмнөд дүүрэгт байрладаг аж.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ