Аялал жуулчлалын хөтөлбөрийн хэрэгжилт сул байгааг шүүмжиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-11-28 11:10:14

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 2018 оны 33 дугаар тогтоолоор “Аялал жуулчлалын дэд хөтөлбөр”-ийг баталсан. Аймгийн БОАЖГ-аас хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба гүйцэтгэл, үр дүнг Тэргүүлэгчдийн хуралдаанаар дахин хэлэлцлээ.

Энэ жилийн байдлаар Өвөрхангай аймагт 31 жуулчны бааз, 12 амралтын газар, 8 дэн буудал, 65 иргэний гэр буудал, 12 зочид буудал тус бүр аялал жуулчлалын  чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байна. 2019 оны зун, намар гадаадын 6500, дотоодын 10300 жуулчин Өвөрхангай аймгийн Найманнуур, Орхоны хүрхрээ, Төвхөн хийд зэрэг үзэсгэлэнт газруудад аялсан гэх дүн мэдээ байгаа юм. Харин Эрдэнэзуу хийдийг гадаад, дотоодын 57 мянган хүн үзэж сонирхжээ.

Өвөрхангай аймагт аялал жуулчлалыг 4 маршрутын чиглэлд хөгжүүлэхээр бодлогын баримт бичгийг батлан гаргасан. Гэсэн ч хөтөлбөрийн хэрэгжилт сул байгааг Тэргүүлэгчид хэлж байв. Аялал жуулчлалыг ашиглан үндэсний өв соёл, язгуур урлагийг сурталчлах, эдийн засгийн эргэлтэд оруулах талаар зохих үүрэг чиглэлийг аймгийн БОАЖГ-ын дарга Т.Ариунболдод өглөө.

Холбоотой мэдээ