Иргэн М.Баглан хувийн хөрөнгөөрөө спорт заал барьж ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-28 15:49:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн бизнесмен М.Баглан өөрийн хөрөнгөөр Өлгий хотод “Power” нэртэй спорт заал барьж өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Волейболын холбооны тэргүүн Е.Зангар болон тамирчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.

 "Миний хувьд сүүлийн 25 жилийн турш хувиараа бизнес эрхэлж байгаа. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд улс орныхоо нэрийг өндөрт өргөх тамирчдыг бэлтгэн гаргахад хувь нэмрээ оруулах зорилгоор тус спорт заалыг барьж ашиглалтад орууллаа. Спорт заалын нийт талбай нь 36х18 метр, 7,5 метр өндөртэй, стандартын шаардлагыг бүрэн хангасан барилга байгаа. Уг ажилд хувиасаа 500 сая төгрөг зарцуулаад байна" хэмээн М.Баглан нээлтийн үгэндээ хэлэв.

Мэргэжлийн хүмүүсийн тайлбарласнаар “Power” спорт заалд орон нутгийн болон бүсийн чанартай уралдаан, тэмцээнүүд зохион байгуулах бүрэн боломжтой бөгөөд биеийн тамир, спортоор хичээллэх сонирхолтой хүн бүхэнд хаалга нь нээлттэй байх ажээ.  

Холбоотой мэдээ