Хүсэлт гаргасан хүүхэд бүрт ирэх оноос тэтгэмж олгохоор болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-28 15:57:33
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг гишүүдийн 65 хувийн саналаар батлав.


Тогтоолын төслийг баталснаар Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 нас хүртэлх насны, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөнгөн тэтгэмж олгох юм. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа чуулганд танилцуулсан юм. 


Төслийн анхны хэлэлцүүлгийн үед дэмжсэн зарчмын зөрүүтэй саналыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэснийг Төсвийн байнгын хороо энэ сарын 22-нд хэлэлцэж дэмжжээ. 

Холбоотой мэдээ