ӨМӨЗО-оор аялж туршлага судалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-11-28 18:13:55
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг дарга Ө.Мөнх-Амгалан төрийн байгууллагын удирдлагуудын хамт ӨМӨЗО-ы Хөх хот, Ордос аймгийн Отог хошууны төрийн байгууллагууд, малчдын аж амьдрал, хүлэмжийн аж ахуй, үйлдвэржилтийн байдалтай танилцаж туршлага судалжээ.

Энэхүү үйл ажиллагааг “Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян” ТББ-ын тэргүүн Д.Наранцогтын дэмжлэгээр зохион байгуулсан бөгөөд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд гадаад хамтын ажиллагааг бий болгох зорилготой ажээ.

Тус сумын Засаг дарга Ө.Мөнх-Амгалан энэхүү үйл ажиллагааг дүгнэн “Цөл байсан газрыг битүү ой болгож, цахилгаан эрчим хүчийг айл бүрт хүргэж, энгийн болон хурдны засмал замыг хаа сайгүй тавьж, аливаад хандаж байгаа хандлага чин сэтгэлээр, төрийн зөв бодлогоор хөгжиж яваа хөдөлмөрч хүмүүс байдаг юм байна. Бидний энэхүү аяллаар ажил дуусгавар болохгүй. Цаашид төрийн албан хаагчид, малчдаа дахин дахин явуулж, туршлага судлуулахыг зорилго болгоно. Энэхүү ажлыг бүрэн дэмжиж хамтран ажилласан, байгаль эх дэлхийнхээ төлөө, хүний сайн сайхны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа Д.Наранцогтод талархаж байна” гэсэн юм. 

Холбоотой мэдээ