Төв цэнгэлдэх хүрээлэнг Турк Улсын санхүүжилтээр засварлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-29 11:09:55

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотын Төв цэнгэлдэх хүрээлэнг Бүгд Найрамдах Турк Улсын ТИКА байгууллагын санхүүжилтээр засварлана.

Уг асуудлаар аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн /ТИКА/ дэд дарга Сибэл Гүнэйг энэ сарын 28-ны өдөр хүлээн авч уулзах үеэрээ тохиролцжээ.

Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан ирэх онд тохиох аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баярыг угтан Өлгий хотын Ш.Хабдалын нэрэмжит Төв цэнгэлдэх хүрээлэнд их засвар хийх, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой залуучуудад хүлэмж барихад дэмжлэг үзүүлэх саналуудыг тавьжээ.  

Уулзалтаар Сибэл Гүнэй хүлэмжийн асуудлыг судлан үзэж, Төв цэнгэлдэх хүрээлэнд их засвар хийхэд хөрөнгө оруулахаа илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ