Мадонна тоглолтуудаа цуцалжээ

Дэлхийд | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2019-11-29 11:37:55

ВАШИНГТОН. /CNN/. Америкийн дуучин Мадонна Массачусетс муж улсын Бостон хотод болох “Madame X Tour” нэртэй хэд хэдэн тоглолтоо эмчийн зөвлөсний дагуу цуцлах шийдвэрийг гаргажээ. 


“Бямба, ням, даваа гарагт болох тоглолтуудыг цуцалсан. Тасалбар худалдан авсан хүмүүсийн мөнгийг буцаан олгоно” гэж Бостон хотын “Boch Center” төвөөс пүрэв гарагт мэдээлжээ. Мадонна нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчдээсээ хүлцэл өчиж, тоглолт цуцлагдсанд харамсаж буйгаа илэрхийлсэн байна.


Өдгөө 61 настай тэрбээр гэмтсэн хэсэгтээ мөсөөр жин тавьж байгаа талаараа саяхан “Instagram” хуудсандаа нийтэлжээ. Түүнчлэн өнгөрсөн 10 дугаар сард түүний өвдөг гэмтсэний улмаас Нью-Йорк хотод болох тоглолтоо хойшлуулжээ. 

Холбоотой мэдээ