Газар тариалангийн бүтээгдэхүүн стандартын шаардлага хангаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутаг дэвсгэрт тариалсан газар тариалангийн бүтээгдэхүүн стандартын шаардлага хангаж байна гэж аймгийн МХГ-аас мэдээллээ.
Мэргэжлийн хяналтын
ерөнхий газрын 2019 оны 01/243 дугаар удирдамжийн дагуу газар тариалангийн
үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулах,
ирэх 2020 онд тариалах үрийн нөөц
бүрдүүлэх хяналт шинжилгээний ажлыг Ховд аймгийн МХГ-ын байцаагч нар үе шаттай зохион байгуулжээ.
Ингэхдээ газар тариалан эрхэлдэг нийт аж ахуйн нэгж, иргэдийн 31
зоорь, агуулахаас 9 нэр төрлийн 66 бүтээгдэхүүний дээж авч, аймгийн МХГ-ын “Нэгдсэн лаборатори”-д
шинжилгээнд хамруулж ажиллажээ.
Үүний үр дүнд нитрат MNS 4377:1996, MNS 6420:2013
стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй, MNS 2782:1979, MNS 2783:2005, MNS
2784:2007, MNS 2786:1979, MNS 2786:1979, MNS 2787:1979 стандартын шаардлага
хангасан, агуулах зоорины дийлэнх хувь нь ариутгал
хийсэн зэрэг сорилтын
эерэг дүгнэлт гарчээ.