“Эерэг хандлага-Залуусын оролцоо” чуулга уулзалт боллоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-12-02 14:29:19

Говь-Алтай /МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн ивээл дор Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын залуучуудын “Эерэг хандлага-Залуусын оролцоо” сэдэвт чуулга уулзалт боллоо. 

Чуулганаар залуучуудын оролцоо, эерэг хандлагын талаар ГБХЗХГ-ын дарга С.Болормаа, Есөнбулаг сумын Засаг дарга Ш.Давга нар лекц уншсан бол Лектор Ц.Мөнхсайхан “Хараагаа өөрчилье” сэдэвт илтгэл тавилаа. Мөн Говь-Алтай аймгийн Залуучуудын холбооны дарга Ч.Бат-Эрдэнэ чуулга уулзалтад оролцсон холбооны зүгээс орон нутгийн залууст чиглэсэн хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан, цаашид хийх төлөвлөгөөгөө танилцуулав.

Чуулга уулзалтыг тус аймгийн Залуучуудын холбоо, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Есөнбулаг сумын ЗДТГ хамтран зохион байгуулсан юм.

Холбоотой мэдээ