Сибирьт зам тээврийн ослын улмаас 19 хүн амиа алджээ

Дэлхийд | Нийгэм
yesukheitumur@montsame.gov.mn
2019-12-02 14:54:03
Yesukheitumur Tumurbaatar

МОСКВА. /CGTN/. ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарт автобус гүүрнээс унасны улмаас 19 хүн амиа алдаж, 21 хүн гэмтсэн гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.


Осол болох үед автобусанд нийт 43 гурван хүн зорчиж байжээ. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Сретенск хотоос Чита хот руу явж байсан автобусны жолооч жолоодлого алдсаны улмаас осол болсон байна.


Осолдсон автобус дотор хэд хэдэн хүн гацсан хэвээр байгаа бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Холбоотой мэдээ