АНУ-ын Нью-Орлеанс хотод 11 хүн шархаджээ

Дэлхийд | Нийгэм
yesukheitumur@montsame.gov.mn
2019-12-02 15:57:06
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Луизиана муж улсын Нью-Орлеанс хотод ням гарагт зэвсэгт этгээд гал нээсний улмаас 10 хүн шархадсан бөгөөд хэргийн газрын газраас ойролцоогоос нэг хүнийг баривчилсан гэж тус хотын цагдаагийн газраас мэдээлжээ.


Шархадсан хүмүүсийг орон нутгийн эмнэлэгт хүргэсний хоёрынх нь биеийн байдал хүнд байна гэж цагдаагийн газрын дарга Шаун Фергусон хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.


Мөн тэрбээр, "хэргийн газрын ойролцоогоос нэг хүнийг баривчилсан бөгөөд түүнийг уг халдлагад холбоотой эсэхийг шалгаж байгаа. Халдлага болох үед хэргийн газарт олон хүн байсан тул цагдаа нар яг хэн гал нээснийг одоогийн байдлаар тогтоогоогүй байна" гэж мэдэгджээ.

Холбоотой мэдээ