Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөр баруун бүсдээ тэргүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-12-02 18:41:00

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт баруун таван аймгаа тэргүүлж байгаа аж. Тодруулбал, Увс аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2018 онд 388,3 тэрбум төгрөгт хүрч, 2017 оноос 21,8 хувиар өссөн байна. Энэ тухай аймгийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар оруулсан аймгийн Засаг даргын илтгэлд дурдагдлаа.

Дотоодын нийт бүтээгдэхүүн өсөхөд аймгийн хөдөө аж ахуй, газар тариалан, аж үйлдвэрийн салбарын өсөлт хөгжил ихээхэн нөлөөлсөн байна. Мөн өнгөрсөн дөрвөн жилд аймгийн хэмжээнд хийсэн томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд голлох нөлөө үзүүлснээс гадна хойд хилээр орж гарч байгаа ОХУ-ын иргэдийн тоо багагүй нөлөөлжээ. 

Холбоотой мэдээ