Өндөрхаан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01 тоот тогтоолын нэгдүгээр хавсралтаар Өндөрхаан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталжээ.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүний даргаар Хэрлэн сумын ЗДТГ-ын дарга Г.Болд, Нарийн бичгийн даргаар хотын архитектор, дэд бүтэц
хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхжаргал, гишүүдэд Хэрлэн сумын ЗДТГ-ын газрын даамал
З.Урангоо, Мэдээлэл холбоо сүлжээ ТӨК-ийн ерөнхий инженер Т.Баярмаа, "Хэнтий Ус" ХХК-ийн
ерөнхий инженер Б.Гантөмөр, Цахилгаан түгээх сүлжээ салбарын ерөнхий инженер Б.Сандагдорж,
ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэбилэг, Э.Амарсайхан, Ч.Ганхуяг, О.Од-Эрдэнэ, Ж.Равжих, Б.Лхагвасүрэн,
Хот төлөвлөлт, зураг төслийн "Эрхэт
констракшн" ХХК-ийн архитектор Э.Отгонтуяа болон албаны бусад хүмүүс ажилласан байна.
Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгчдийн
ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын “Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж,
түүний удирдлагын тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 25 дугаар зүйлийн
25.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн
“Өндөрхаан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг хэлэлцэн дэмжиж, аймгийн
ИТХ-ын 12 дугаар хуралдаанд уламжлахаар болов.