Баян-Өлгийд хүүхдүүдийн алхах чадварын хүндрэл их байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-12-05 11:41:55

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт 2-17 насны хүүхдүүдийн алхах чадварын хүндрэл 3,3 хувь буюу улсын дунджаас 2,3 пунктээр илүү байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

Судалгаанд хамрагдсан 2-4 насны хүүхдүүдийн 1,9 хувь, 5-17 насны хүүхдүүдийн 8,4 хувь нь аль нэг үйлдлийн чадварын хувьд хүндрэлтэй байна. Үүнээс алхах чадварын хүндрэл хамгийн өндөр хувьтай гарчээ.

Казах түмний хувьд нялх хүүхдийг өлгийдөж асардаг уламжлалтай. "Хүүхдийг өлгийд чанга боож хэвтүүлэх нь түнхний хөгжил, ялангуяа алхах, хөдлөх бэрхшээлд нөлөөлдөг байж магадгүй гэж судлаачид үздэг. Хэрвээ энэ уламжлал хадгалагдсан хэвээр байвал уг асуудалд анхаарах ёстой" гэж НҮБ-ын Хүүхдийн сангаас анхааруулж байна. 

Холбоотой мэдээ