Сантынхан архидалттай тэмцэх аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-18 17:40:42

“Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг эрчимжүүлэх үүднээс Сант суманд “Архигүй орчин-Гэрэлт ирээдүй” аяныг 2016 оны 04-р сарын 13-ны өдрөөс зохион байгуулж эхлээд байна.

Аяныг удирдан явуулах ажлын хэсгийг сумын Засаг даргын захирамжаар 14 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, төлөвлөгөөгөө хэлэлцэн баталсан бөгөөд нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.

Энэ үеэр иргэд, хувийн хэвшил, төрийн албан хаагчдын дунд архины хорт зуршлыг танин мэдүүлсэн хэлэлцүүлгийг хийж, “Спиртлэг биш спортлог амьдарцгаая” уриатай явган аялал, буухиа уралдааныг зохион байгуулсан байна. Сумын төвөөс Хавхатын даваа хүртэл алхсан аялалаар замын хогийг цэвэрлэж, 1 тонн орчим хог хаягдлыг зөөн устгажээ. “Архигүй орчин-Гэрэлт ирээдүй” аян тус суманд 7 сарын 1 хүртэл үргэлжилж, архины эсрэг олон арга хэмжээг зохион байгуулах аж.

Өвөрхангай Б.Батчимэг

 

 

Холбоотой мэдээ