Хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд 1-2 цагийн чөлөө олгож байхаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-18 23:07:33

 0-1 хүртэлх настай эхчүүдэд өдөр бүр 2 цагийн цалинтай чөлөө олгож байх тухай захирамжийг Сайнцагаан сумын Засаг дарга М. Баянсан өнөөдөр гаргалаа.

Хүүхдээ хөхөөр хооллох нь дархлааг сайжруулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ихээхэн ач тустай байдаг. Тиймээс  томуу, томуу төст өвчин, салхин цэцэг, улаан бурханы дэгдэлт буурахгүй байгаа энэ үед хүүхдээ хөхөөр хооллоход нь зориулж эхчүүдэд ийнхүү ажлын нь цагийг хөнгөвчилж өгөхөөр болжээ.

Мөн 1-2 насны хүүхэдтэй эхчүүд өдөр бүр ажлын цагаа нэг цагаар хөнгөвчилнө.

Ингэж хөхүүл хүүхэдтэй эхчүүддээ өдөр бүр 1- 2 цагийн чөлөө олгож, түүнийг нь ажилласан цагт оруулж тооцохыг байгууллагын удирдлагуудад зөвшөөрсөн байна.

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ